Хотын тухай, хотод амьдардаг хүмүүст
Urban UB бол Улаанбаатарын лайфстайл сэтгүүл. Сар бүр гарч, хотын 100 гаруй кафе, ресторан, фитнес клуб, салон, зочид буудлын тавиур дээр үнэгүй тавигддаг. Уншигч өөрөө гартаа авч, гэртээ авч явдаг.
Яагаад хэвлэмэл вэ
Хот бүхэлдээ дэлгэц рүү нүүсэн цагт бид цаасан дээр буцаж ирлээ. Шалтгаан нь романтик биш, практик. Дэлгэц дээрх материал хоёр секунд, гартаа барьсан сэтгүүл хорин минут амьдардаг. Хүн сэтгүүлийг гэртээ авч явдаг, ширээн дээрээ тавьдаг, өөр хүнд дамжуулдаг. Бид тэр хугацааг л зардаг.
Юуны тухай бичдэг вэ
Хоол, хөгжим, орон зай, спорт, хувцас, эрүүл мэнд — хотод амьдрах тухай бүхэн. Гэхдээ зөвлөгөө өгөхөөс илүү ажиглахыг эрхэмлэдэг. Улаанбаатар ямар хот болж байгаа вэ гэдэг асуулт бидний бараг бүх материалын цаана байдаг.
Рубрикууд нь энд. ASK ABOUT булан нь мэргэжлийн хүний хариулт, Urban булангууд нь редакцийн материал, UB Guide нь хотын жагсаалт.
Хэрхэн санхүүждэг вэ
Сэтгүүл уншигчдад үнэгүй, сурталчилгаагаар санхүүждэг. Үүнийг нуух шаардлагагүй — харин хэр их, хаана байгааг нь ил хэлэх нь зөв. Сурталчилгааны нүүр нь сэтгүүлийн 50 хувиас хэтрэхгүй. Редакцийн нүүр худалдаанд байдаггүй. Хамтрагчийн оролцоотой материалыг үргэлж «Хамтарсан нийтлэл» гэж тэмдэглэдэг.
Дэлгэрэнгүйг редакцийн бодлого-оос уншина уу.
Хаанаас авах вэ
Тараалтын цэгүүдийг нүүр хуудсан дээрх зураглалаас харна уу. Танай газар тараалтын цэг болох сонирхолтой бол бидэнтэй холбогдоорой.
Хамтран ажиллах
Зарын үнэ, тараалтын мэдээлэл, 8-р сарын дугаарыг бүтнээр харах бүгдхамтран ажиллах хуудсан дээр бий. Үнэ нийтийн.